Шууд Chart

Барилгын осолтой холбоотой хэргийг хянан шийдвэрлэлээ

2014-04-23 09:39:41

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж иргэн Б.Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байсан.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Жамъяандорж  мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь  хэсэгт  зааснаар Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн  прокурорт шилжүүлснээр хяналтын прокурор А.Дэлгэрмөнх 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.
 
Хэргийг энэ сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.828.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Цогтгэрэлийг нэг жил 6 сар тэнсэн харгалзах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Барилгын осолтой холбоотой хэргийг хянан шийдвэрлэлээ   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
99.100.111.xxx [99.100.111.xxx] 2014-04-23 10:29
Даанч дээ хүний амь ийм хямд байх гэж дээ. тэгээд ийм утгагүй газарт зөвшөөрөл өгсөн хүмүүст ямар хариуцлага ноогдуулах юм вэ.ЭНд ийм барилга барих ямарч боломжгүй газарт хууль зөрчин газар олгосныг яах вэ.Ингэж хууль зөрчигдөөгүй бол хүний амьч эрсдэхгүй хүнч хариуцлага алдахгүй байсан биздээ.Гадны хүмүүс гайхаж байна. ТӨв замаар явж байгаа машин дээр барьж байгаа барилгаас юм унана гэж юу яриад байнаа. ямар сонин юм вэ.гэж. Аргагүйшүүдээ ямар манайхантай адил зам дээрээ барилгаа барьдаг биш яаж ойлгох вэ дээ.ЭНэ барилга ашиглалтанд орсон үед ч хүний дээрээс юм унах боломжтой .тэхээр хууль биелдэг л бол ийм барилга ашиглалтанд орох боломжгүй.М.Энхболдоос эхэлсэн идэмхий тэнэгүүдийн үйлийн үр энгийн иргэнд тусаж бид зовж байна даа.

Бидэнтэй нэгдээрэй