
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 26-ны өдөр НОБГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.