Шууд Chart

Элчин сайд А.Төмөр Тайландын Цог жавхлант хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2020-10-28 10:52:44

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Тайландын Цог жавхлант хаан Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгаараа алдартай бөгөөд монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн болохыг дурьдав. Мөн хоёр улсын нийслэл болох Улаанбаатар, Бангкок хот хооронд эгч дүүсийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Төмөр хоёр улсын хот хоорондын харилцаа болон орон нутгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарч, хоёр улсын харилцааг цаашид бүх түвшинд гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хичээн ажиллах болно гэдгээ хэлэв.


Элчин сайд А.Төмөр Тайландын Цог жавхлант хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй