Улс төрийн отгон намуудын нэг болох “Монголын Консерватив Нам”-ын /МКН/ дарга, эдийн засагч Намжилын Дашдаваа өнгөрсөн долоо хоногоос эхлэн их, дээд сургуулиудын оюутнуудад зориулан “Эх орон чинь уйлж байна. Нулимсыг нь арчицгаая. Залуусаа... ” лекц, хэлэлцүүлгээ эхлүүлжээ.
Энэхүү лекц, хэлэлцүүлгээ өөрийн төрөлх сургуулиасаа эхлүүлсэн бол энэ долоо хоногт мөн 12 их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн явуулахаар болжээ.
Тэрээр “Эх орныхоо нулимсыг саруул ухаантай залуучууд арчина гэдэгт би итгэдэг. Өнөөдөр төрөлх сургууль дээрээ лекц уншлаа. Оюутан, залуучуудын нийгмийн идэвхи их сайн байна. Брайнсторминг хийж хөгжлийн талаар саналуудыг авлаа. Нийт 360 гаруй санал гаргасан байна” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд, ЕБС-дын ахлах ангийн сурагчид тус лекц, хэлэлцүүлгийг ихэд сонирхож байгаа бөгөөд МКН-ын дарга Н.Дашдавааг уриад байгаа юм байна.
Тиймээс “Эх орон чинь уйлж байна. Нулимсыг нь арчицгаая. Залуусаа... ” лекц, хэлэлцүүлэг 2014 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл болох ажээ.
“Эх орон чинь уйлж байна” лекц үргэлжилж байна | ||
Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.