Шууд Chart

М.Бадарч Монгол Улсын заан цол хүртсэнээсээ хойш анх удаа түрүүллээ

2020-10-29 17:43:45

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарсан юм.  

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай үзүүрлэж байв.

Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарч байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Бадарч Монгол Улсын заан цол хүртсэнээсээ хойш анх удаа түрүүллээ  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй