Шууд Chart

Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гарна

2020-10-30 08:02:01

“Стратеги Академи” ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор орон даяар “Хамтдаа хамгаалъя” аяныг өрнүүлж байгаа билээ.

Уг аяны хүрээнд ЕБС-уудын бага анги “Аз жаргалтай хүүхэд”, дунд анги “Хүүхдэд ээлтэй Монгол”, ахлах анги “Хамтдаа хамгаалъя” гэсэн сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус гар зургийн уралдаанд энэ сарын 21-ний өдрийг хүртэл аймаг хот, нийслэлийн 340 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Гурван ангилалд хүүхэд бүр өөрсдийн чөлөөт, бүтээлч сэтгэлгээгээр сэдвээ илэрхийлэн зурцгаасан байна.

Хүүхэд гэдэг яг л цагаан цаас шиг, тэд харж сонссон бүхнээ даган дуурайж томчуудын тусгал байдаг. Тоглох талбайтай, найз нөхөдтэйгээ, гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байх нь тэдний хувьд цорын ганц аз жаргал нь гэдгийг бид багачуудын олон бүтээлээс харлаа.

Энэ сарын 23-нд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд тус уралдааны бага, дунд, ахлах ангийн тус бүр шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, уралдааны ялагчдаа тодруулсан байна.

Шагналт байранд шалгарсан есөн бүтээлээс гадна шилдэг 53 бүтээлээр ирэх арваннэгдүгээр сарын 1-ний 10:00-18:00 цагийн хооронд “Blue Moon Art Gallery”-д үзэсгэлэнд дэлгэгдэх нь ээ.

Ийнхүү шалгарсан бүтээлийг уншигч танаа сонирхуулья.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гарна   
Үзсэн: 5056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй