Шууд Chart

Нутгийн зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа

2010-01-12 21:32:55

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21 аймгийн Нутгийн зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзан өвөлжилтийн байдал, хийж буй ажлынхаа тухай  мэдээлж,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Энэхүү уулзалтын үеэр цаашид цасанд боогдсон, төвөөс алслагдсан малчдын байдалтай нисдэг тэргээр явж танилцан цагийн байдалд үнэлгээ өгөх, аймгуудаас ирж байгаа мэдээллийг үнэн зөв гаргах, зарим сумыг эмнэлгийн автомашинтай болгох, хил залгаа ОХУ, БНХАУ-аас өвс авах талаар хэлэлцэх, зарим хилийн боомтыг ажиллуулах, туулах чадвар сайтай техник хэрэгслийг сумдад байршуулах, тариаланчдад байгаа 48 мянган тонн улаан буудайг малын тэжээл хэлбэрээр олгох зэрэг саналыг Нутгийн зөвлөлийн дарга нар гаргав.
Улсын Онцгой комисс дээрх саналуудыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгана гэж Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хэлэв.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Нутгийн зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй