Шууд Chart

Монгол бүтээлүүд өнөөдөр, маргааш эгшиглэнэ

2020-10-30 10:06:37

Морин хуурын чуулга өнөөдөр, маргааш “Поэма” дан хөгжмийн концерттой. Уг тоглолтыг нэг өдөр хэмээн төлөвлөсөн байсан ч, тасалбар нүд ирмэхийн зуур дууссан тул үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор маргаашийг сонгосон аж.

Энэ үдэш үзэгчдэд зөвхөн Монгол бүтээл сонсгоно. Тодруулбал, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын флейт хөгжимд зориулсан “Интермеццо”-г хөгжимчин Г.Гэрэлцэцэг гоцлох аж.

Х.Мөнх-Ертөнцийн олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд шагналт байр эзэлж байсан Морин хуурын чуулгад зориулсан концертын “Уран сэтгэмж”-ийг мөн тоглоно. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн шинэ бүтээл Морин хуурын чуулгад зориулсан "Хүрдэн" концертыг анх удаа хүргэнэ. Энэ үдэш хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хоёр бүтээлийг эгшиглүүлэх юм байна. Ёочингийн концертыг нь тус чуулгын хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Алтантуул сонордуулах бол морин хуурын V концертыг нь морин хуурч, концертмейстер, удирдаач Н.Жигжиддорж тоглох ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол бүтээлүүд өнөөдөр, маргааш эгшиглэнэ  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй