Шууд Chart

Уралын Холбооны их сургуулийн захирал В.А.Кокшаров талархал илэрхийлж, захидал ирүүлжээ

2020-10-30 10:27:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Екатеринбург хотноо 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон тус их сургуулийн 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлын үеэр гардуулсан.

Үүнтэй холбогдуулан Уралын Холбооны их сургуулийн ректор В.А.Кокшаров Элчин сайд Д.Даваад талархал илэрхийлсэн  захидлыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлж, “Монгол Улсын төрийн дээд шагнал бол Монгол Улсын хөгжил дэвшил, манай хоёр орны ах дүүгийн харилцаа, түүний цаашдын хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд тус сургуулийн багш, эрдэмтдийн гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл  билээ” гэж уг захидалд тэмдэглэжээ.

“Манай сургуульд анхаарал тавьж, итгэл найдвар хүлээлгэсэн явдалд Оросын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбоотын их сургуулийн нийт хамт олон, эрдэмтэн, багш, оюутнуудын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлага болон танд гүнээ талархаж байна. Энэхүү одонг гардуулсан нь манай их сургууль болон Монголын сайхан сэтгэлт анд нөхдийн хоорондын харилцаанд шинэ түлхэц өгнө гэдэг нь эргэлзээгүй. Уралын холбоотын их сургууль цаашид ч өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн төлөө идэвхтэй ажиллах болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 


Уралын Холбооны их сургуулийн захирал В.А.Кокшаров талархал илэрхийлж, захидал ирүүлжээ   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй