Антарктидын хойгоос олдсон олдвор дээр үндэслэн эрдэмтэд хоёр далавчных нь нийт урт 6 метр гаруй махчин шувууд дэлхий дээр амьдарч байсан талаар мэдээлжээ.
1980 онд Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Антарктидын бүлэг аралд зочилж, эртний шувууны эрүүний болон хөлийн ясыг олсон байна. Музейд хадгалагдаж байсан дээрх олдворыг Калифорнийн их сургуулийн оюутан Петер Клоесс 2015 оноос судалж эхэлжээ. Тэрбээр бусад эрдэмтдийн хамтаар судалгаа хийж, Антарктид тивээс олдсон дээрх яснууд 60 орчим сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан шувуудынх гэж үзсэн байна.
Урт хошуутайгаас гадна амаараа дүүрэн хурц жижиг шүдтэй дээрх шувууд үлэмж хэмжээтэй, хоёр далавчны нийт урт 6 метрээс ч илүү байжээ.
“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.