Шууд Chart

"Алтан намар" наадмын шалгаруулалт маргааш болно

2020-10-30 12:07:36

"Алтан намар" 38 дахь удаагийн хөгжмийн наадмын гоцлол, цөөхүүл төрлийн шалгаруулалт маргааш болно.

2008 оноос эхлэн зохион байгуулагдсан тус наадам энэ жил Монгол Улсын Консерваторийн танхимд болох аж.

Энэ удаагийн наадмын гоцлол хөгжмийн төрөлд 12 хөгжмийн зохиолчийн 16 бүтээл, цөөхүүл хөгжмийн төрөлд 13 хөгжмийн зохиолчийн 16 бүтээл тоглогдох юм байна.

Хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийн уралдаант шалгаруулалт, тоглолтонд “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монгол улсын филармонийн Морин хуур чуулга, “Сарны чулуу” чуулга, “Түмэн-Эх” чуулга, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын консерватори, Говь-Алтай аймгийн Алтай чуулга, Төв аймгийн Монгол туургатан театр, Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгын уран бүтээлчид оролцох аж.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

"Алтан намар" наадмын шалгаруулалт маргааш болно  
Үзсэн: 13957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Odjargal [127.0.0.xxx] 2023-09-14 09:22
Ystoi goy
Odjargal [127.0.0.xxx] 2023-09-14 09:22
Ystoi goy
Odjargal [127.0.0.xxx] 2023-09-14 09:21
Nice

Бидэнтэй нэгдээрэй