Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам өчигдөр Монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгуулагдлаа.
11 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан тус наадам нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулснаараа онцлог байлаа.
Ийнхүү нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцсон тус наадам үнэхээр өргөн цар хүрээтэй болж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.
Ингээд та бүхэндээ нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдээр шалгарсан уран бүтээлчдийг алдаршуулан танилцуулж байна.
- "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин" МУГЖ С.Жавхлан
- "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин " МУСТА А.Түмэн-Өлзий
- “Нийтийн дууны шилдэг хос дуучин” МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа
- “Нийтийн дууны шилдэг яруу найрагч” Яруу найрагч Н.Баянмөнх
- “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч” Хөгжмийн зохиолч, МУУГЗ Д.Цэцэрлэг
- “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч” Хүндэт профессор, МУСТА Ц.Ерөө
- “Нийтийн дуучны шилдэг концерт” Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин МУГЖ С.Ганзориг
- “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт” Б.Болд, Г.Чулуунчимэг “Илбэе” тоглолт
- “Нийтийн дуучны шилдэг цомог” МУГЖ Н.Чулуунхүү
- “Нийтийн дуучны шилдэг студи” “Анир” дуу бичлэгийн студи
- “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу” МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг “Хар хархан харц”
“Алтан хуур-2014” наадмын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 1757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.