![](/uploads/201404/news/thumb/a60e3c60f138f5d3c132990ac1d03f1b_x3.jpg)
Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хэлтсээс хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явц байдал, анхаарвал зохих асуудлын талаар дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, шийдвэр гүйцэтгэх албан шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан энэ сарын 22-нд хамтарсан зөвлөлгөөн зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг дагнан хийж гүйцэтгэхээр шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгч нарт ажлын чиглэл өгч, цаашид сургалт зохион байгуулах болон зарим асуудлуудыг хэлэлцэн батлаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэг мөр дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид чууллаа | ||
Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.