Шууд Chart

“Ухаалаг сонголт” төсөл хэрэгжиж байна

2014-04-23 14:29:11

Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хэрэглэгч буюу худалдан авагч өөрөө ухаалаг сонголт хийсний үндсэн дээр эрүүл, чанартай, зөв хүнсний бүтээгдэхүүнээ сонгон авч, хүнснээс хамааралтай одоо буюу ирээдүйд бий болох эрсдлээс бүрэн сэргийлж чадна.

Хэрэглэгчийн ухаалаг сонголт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрхэн танихаас эхлээд худалдан авч буй бүтээгдэхүүн дээрх сав баглаа боодол, шошгон дээрх мэдээлэл, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, хориглох заалт, дүрсэн тэмдэглэгээ, тайлбар зэргийг уншиж, ойлгох мэдлэгээс хамаарах юм.

Тиймээс С.Зориг сангийн “Залуу манлайлагч 11” хөтөлбөрийн хоёрдугаар багийн залуус хэрэглэгчийн ухаалаг сонголтод тулгуурлан хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Ухаалаг сонголт” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Ухаалаг сонголт төслийн хүрээнд хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, сонголтод тус болохуйц мэдээлэл, мэдлэгийг энгийнээр хүргэх зорилгоор аян, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ухаалаг сонголт” төсөл хэрэгжиж байна  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй