ЭКО зөвлөлийнхөн аяны нээлтийн өдрөө “Хараа голоо аваръя” цэвэрлэгээг хийж, таван портер хогийг татан зайлуулсан бөгөөд нээлтэд оролцсон зочид ч “Цэвэрхэн ЭКО Зүүнхараа” хотод хувь нэмрээ оруулан мод тарьцгаажээ.
Сэлэнгэ аймгийн анхны “ЭКО” сургууль Мандал сумын гуравдугаар сургуулийн “ЭКО” зөвлөлөөс санаачлан “Цэвэрхэн ЭКО Зүүнхараа хот” бүтээлч үйлсийн нэг сарын аяныг энэ сарын 19-ний өдрөөс эхлүүллээ.
Уг аяныг Мандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, өөрийн төрөлх Зүүнхараа гуравдугаар сургуулийнхаа 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.
Аяны хүрээнд "Хараа голоо аваръя” цэвэрлэгээ, Хог хаягдлаар хэрхэн бүтээл хийх вэ уралдаан, Иргэн бүр 1м2 мод тарих аян, Ногоон хөгжил сургалт зохион байгуулагдах юм.
Тус сургуулийн ЭКО зөвлөл нь 42 сурагчтай аж. “Цэвэрхэн ЭКО Зүүнхараа хот” бүтээлч үйлсийн сарын аяны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар оролцож, байгаль эхээ хайрлан хамгаалсан сайн үйлсийг зохион байгуулан, санаачилгатай ажиллаж байгаа хүүхдүүддээ амжилт хүссэн.
Тус аяныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Мандал сумын ЗДТГ, Хот тохижуулах газар хамтран зохион байгуулж байна.
“Цэвэрхэн ЭКО Зүүнхараа хот” аян эхэлжээ | ||
Үзсэн: 2961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.