Шууд Chart

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Би Монгол” тоглолт гурван өдөр үргэлжилнэ

2020-11-02 10:45:18

“Чингис хаан”одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” төслийнхөө хүрээнд хийх дараагийн тоглолтоо “Би Монгол” нэртэйгээр хийхэд бэлэн болжээ.

Тэрбээр тус төслийнхөө анхны тоглолтыг 2012 онд хийж байсан бол хоёр, гурав дахв нь 2015, 2017 онд болж байв.

Энэ удаагийн тоглолтынхоо талаар тэрбээр "Монголын суу билигт хөгжмийн зохиолчдын бүтээлийг дэлхийд сонсгоно" гэж есөн жилийн өмнө найзуудтайгаа эхлүүлсэн "Мөрөөдлийн" төсөл минь бага багаар амжилт авч ирсээр л байгаа. Бид ч зорилгоосоо ухраагүй ээ. Заавал хүрнэ. Энэ жилийн миний Ази, Америк, Европд тоглогдох байсан концерт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд хойшлогдсон. Энэ цаг үед эх орондоо ээлжит тоглолтоо хийхээр боллоо” гэсэн юм.

Монгол сонгодог гэж байдаг гэдгийг, Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагчид хичнээн сайхан уран бүтээл туурвидгийг сонсгож, амилуулж, мэдрүүлж, дэлхийд хүргэж, зүтгэж яваа зүтгэлд нь баяр хүргэж, улам их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүргэе ээ.

“Би Монгол” тоглолт энэ сарын 26, 27, 28-нд “The Corporate Convetion Center”-т болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Би Монгол” тоглолт гурван өдөр үргэлжилнэ   
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй