Шууд Chart

Хонгконг-Монголын Худалдааны танхимын тэргүүн Хэнри Литэй уулзлаа

2020-11-02 12:15:41

Хонгконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонгконг-Монголын Худалдааны танхимын тэргүүн Хэнри Литэй уулзлаа. Ноён Хэнри Ли тус худалдааны танхимыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэрбээр уг уулзалтаар өнгөрсөн хугацаанд танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, улмаар талууд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр талын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах бололцоогоор хангах, мөн бусад салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцогсод Хонгконг-Монголын Худалдааны танхимын үйл ажиллагааг цаашид идэвхтэй ажиллуулах нь зүйтэй гэж үзэж энэ хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудын эхний ажил болгож үйл ажиллагаагаа сэргээх бүх гишүүдийн уулзалт-арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ үеэр Танхимд шинээр гишүүд элсүүлэх, Монголын өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин, боломж бололцоог таниулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөв.

Хонгконг-Монголын Худалдааны танхим 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 20 гаруй гишүүн-байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ашгийн бус байгууллага юм. 


Хонгконг-Монголын Худалдааны танхимын тэргүүн Хэнри Литэй уулзлаа  
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй