
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын уулзварын хойно байрлах “Одкон Холдинг” ХХК-ийн байрны дэргэдэх орон сууцанд гал гарлаа. 79 дүгээр орон сууцанд гарсан галын улмаас хүний амь нас болон биед хохирол, гэмтэл учраагүй байна. Арванхоёр давхар тус орон сууцны барилгын 6-8 давхрын айлууд галд өртжээ. Гал гарах үед тус байрны зургаадугаар давхрын айл эзэнгүй байсан тул галыг унтраах явцад багагүй хүндрэл гарчээ. Гал гарсан орон сууцанд одоо Нийслэлийн аврах, гал унтраах 10 дугаар анги, СБД-ийн цагдаагийн хэлтэс, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Гал гарах болсон шалтгаан, хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй байна.
Орон сууцанд гал гарлаа | ||
Үзсэн: 3040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.