Шууд Chart

Дархан-Уул аймгийн багш дасгалжуулагч нар грассрүүтс сургалтад хамрагдлаа

2020-11-03 09:43:15

Монголын хөлбөмбөгийн холбоо улс орон даяар нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх, таниулах гол зорилготойгоор орон нутгийн зургаан аймагт "Грассрүүтс сургалт"-ыг зохион байгуулахаар төлөвлөж Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул аймаг эхний ээлжийн сургалтын нээлтээ хийлээ.

Сургалтын хувьд гурван хоног үргэлжлэх бөгөөд бүх аймагт ижил стандартын дагуу, нэг системээр сургалтыг явуулж байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны дэмжлэг, Европын хөлбөмбөгийн холбооны дэмжих хөтөлбөр, Английн хөлбөмбөгийн холбоо зэргийн тусламжтайгаар зохион байгуулж буй энэ сургалтад ойролцоогоор нэг мянга гаруй хүүхэд хамрагдах юм.

Аймаг бүрд Монголын хөлбөмбөгийн холбооны грассрүүтс сургагч багш нар ажиллахын сацуу Үндэсний шигшээ багийн тамирчин, элч төлөөлөгч нар ажиллаж хөл бөмбөгт хайртай хүүхэд багачуудтай уулзалт хийн, тэдэнд урам зориг өгч, хамтдаа тоглон, гэрэл зураг татуулж байна.

Дархан-Уул аймагт АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагч И.Отгонбаяр болон П.Мөнхбат болон ОУХМ, Үндэсний шигшээ багийн тоглогч асан Ц.Энхжаргал нар ажиллаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан-Уул аймгийн багш дасгалжуулагч нар грассрүүтс сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй