Шууд Chart

Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахаар болжээ

2014-04-23 16:13:18

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар  Хог хаягдлын зориулалтын ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал асуулт явуулах тухай тогтоол гаргаж, тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг А/287 дугаар захирамжаар байгуулсан.
Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараах эсэх санал асуулгыг энэ сарын 19-ний бямба гарагт явуулсан. Есөн дүүргийн 152 хорооны 34607 өрхийн төлөөллөөс  “Сор гоо” судлаач оюутны клубын 140 оюутан “Хогны зориулалтын уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох иргэдийн санал, асуулт” гэсэн асуулгын цаасыг бөглүүлж авсан байна. Иргэд Та аль дүүрэгт амьдардаг вэ?, Та орон сууц, гэр хорооллын алинд нь амьдардаг вэ?, Та хог хаягдлын зориулалтын ногоон уутыг хэрэглэхийг дэмжиж байна уу гэсэн гурван асуултад хариулжээ. 
Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60.4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн бол, 39.6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл үгүй гэсэн хариултыг өгчээ.
Санал асуулгын нэгтгэсэн дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахаар болжээ  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй