Шууд Chart

Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлалаа

2014-04-23 16:34:46

Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Ном" дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцан, номоос олж авсан ухаарлаа өдөр тутмын болон ирээдүйн амьдралдаа бүтээлчээр тусган хэрэгжүүлэх чадвар эзэмших таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд БШУЯ 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлалаа. Шилдэг бүтээл шалгаруулах уралдаантай холбоотой мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бүтээлд тавигдах шаардлага
1.  Бүтээлийн үзэл санаа нь хүүхэд үндэсний ёс заншил, түүх соёлоо танин мэдэх, бахархах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үнэт зүйлийг ухааран ойлгох бусадтай нийгэмшин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.
2.  Бүтээлээр дэвшүүлсэн асуудал нь орчин цагийн дэлхий ертөнц, хүмүүний амьдралын дүр төрх, тулгамдсан асуудал, түүнд хандах сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж, хүүхдэд асуудлыг эерэгээр шийдвэрлэх санал, тодорхой сургамжийг өгсөн байна.
3.  Бүтээлийн утга агуулга нь хүүхэд өөрөө бие даан байгаль, нийгмийн амьдралын мөн чанарыг ухааран өөртөө болон гэр бүл, нийгмийн амьдрал, ирээдүйдээ итгэх итгэл,  урам зоригийг олж авахуйц байна.
4.  Бүтээл нь хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжилд бүтээлч нөлөө үзүүлэхүйц, сонирхолтой, хэл найруулгын хувьд төгс төгөлдөр байвал зохино.  
Бичвэрийн эх бэлтгэлд тавих шаардлага
1.   Уралдаанд ирүүлэх бүтээл нь урьд  өмнө хэвлэмэл  болон электрон зэрэг ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдэж, олны хүртээл болоогүй байх;
2.  Бичвэрийг WORD программ дээр ARIAL шрифтээр, А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.0 -аар  урд талаасаа 30 мм, дээд доод талаасаа 20 мм, баруун талаасаа буюу араасаа 15 мм зайтайгаар, ердийн стандарт хэлбэрээр бичсэн байх;
3.  Роман: 140 нүүр хуудас буюу 17.5 хэвлэлийн хуудаснаас дээш ,
4.  Тууж: 80 нүүр хуудас буюу 10 хэвлэлийн хуудаснаас дээш ,
5.  Баримтат өгүүлэл, өгүүллэг: 8 нүүр хуудас буюу 1 хэвлэлийн хуудаснаас дээш,
6.  Яруу найраг:  4 нүүр хуудас буюу 0.5 хэвлэлийн хуудаснаас дээш,
7.  Бичвэрийг цаасан хэвлэмэл /принтер/ болон файл  2 хэлбэрээр хүлээж авна. Файл хэлбэрийн эхийг CD дээр буулгасан байна. 
Шалгаруулах бүтээлийн төрөл, тоо, урамшуулал
1.  Роман                          5 хүртэл тооны бүтээл                 тус бүр 4 сая төгрөг
2.  Тууж                            10 хүртэл тооны бүтээл                 тус бүр 3 сая төгрөг
3.  Баримтат өгүүлэл      15 хүртэл тооны бүтээл                тус бүр 2 сая төгрөг
4.  Өгүүллэг                     25 хүртэл тооны бүтээл                 тус бүр 2 сая төгрөг
5.  Яруу найраг                 30 хүртэл тооны бүтээл                 тус бүр 1 сая төгрөг
6.  Орчуулгын зохиол       10 хүртэл тооны бүтээл
a.  Роман                         5 хүртэл тооны бүтээл                  тус бүр 2.5 сая төгрөг
b.  Тууж                           10 хүртэл тооны бүтээл                тус бүр 1.5 сая төгрөг
c.  Өгүүллэг                     25 хүртэл тооны бүтээл                тус бүр 500.0 төгрөг
Зохион байгуулалт
Шалгарсан бүтээлүүдийг хэвлэх, түгээх, сурах бичигт ашиглах эрх Боловсрол, Шинжлэх Ухааны яаманд үлдэнэ.
-  Бүтээл ирүүлэх: 2014.06.02-ны 17.00 цаг хүртэл
-  Бүтээл шалгаруулах: 2014.07.01
- Бүтээл хүлээн авах хаяг:  БШУЯ, 421 тоот өрөө, утас: 260728 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын III байр 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлалаа   
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй