Шууд Chart

“Ухаалаг” самбар суурилууллаа

2014-04-23 16:59:03

Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар дунд сургуульд Солонгосын "Solid" боловсролын төвөөс “ухаалаг” самбар суурилууллаа.
Тус самбарын гол онцлог нь дижитал үзгээр самбарт бичих бөгөөд уламжлалт сургалттай хослуулж болох давуу талтай юм байна. 
Ухаалаг сургууль гэдэг нь бүх зүйлийг өөрчилж үнэтэй зүйлийг хэрэглэх ёстой гэж ойлгож болохгүй гэнэ. "Харин багшийн хичээл заах хялбар орчинг бүрдүүлэх нь чухал" гэж “Solid” боловсролын төвийн захирал Lee Michael хэлсэн юм.
Тус төвийн шинээр гаргасан энэ самбарыг сурах бичиг, дижитал үзэг, ухаалаг ширээтэй хослуулж ямар нэг асуудалгүйгээр ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хамгийн энгийн аргаар үр ашигтай орчинг бүрдүүлсэн гэв. Мөн тус самбарын бас нэг давуу тал нь өмнө нь бусад сургуульд суурилуулж байсан ухаалаг самбараас 2-3 дахин хямд өртөгтэй юм байна.  
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Ухаалаг” самбар суурилууллаа  
Үзсэн: 6739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.22.xxx] 2017-09-20 13:31
хэдэн төгрөгний үнэтэй юм бол?

Бидэнтэй нэгдээрэй