![](/uploads/202011/news/thumb/99f00919721c73b9b86d11058324ebd4_x3.jpg)
“Авьяаслаг Монголчууд” шоунд таван настайдаа оролцож байсан бяцхан реппер охин Д.Номинжин хамтлаг байгуулжээ.
“The Diamonds” нэртэй хамтлагт нь “Ice Top” хамтлагийн дуучин Очироогийн охин Нандин-эрдэнэ, “Улаан туг” театрын жүжигчин Хангайгийн охин Индра нэгджээ.
Тэд саяхан “Айлын хүүхдүүд” бүтээлээ гаргасан бөгөөд уг дууных нь санаа нь эцэг эхүүд өөрсдийнхөө хүүхдүүдийг хангалттай магтдаггүй ч айлын хүүхдүүдтэй харьцуулж хүмүүжүүлдгийг шүүмжилсэн байна.
Мөн тэд удахгүй “Bubble gum”, “Winter” нэртэй уран бүтээлээ цацахаар бэлтгэж байгаа аж.
“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан реппер Д.Номинжин хамтлаг байгуулжээ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.