![](/uploads/202011/news/thumb/958374364f638c1390e8e689eed0b770_x3.jpg)
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува Улсын урлаг, соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Ч.Галсан гуайн дурсамжийг уншигч танаа эргэн сануулья.
Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарч, айж, ичсэн. “Юу вэ” гэвэл бидний 10 хүүхэд Германд суралцахаар очлоо.
Ёс нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг зургаан жил үзчихэж. Би герман хэл байтугай цагаан толгой ч байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна. “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа шүү дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэж байгаа юм.
Тэгэхэд нь би бүр ичсэнээсээ болоод нүүр хийх газаргүй болж байлаа.
Энэ нь 1962 оны наймдугаар сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал юм. Гэхдээ тэрхүү явдал надад их хэрэг болсон доо. Тэр үг миний зүрхээр оноод, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэггүй занг мулт цохиод хаячихсан.
Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 04:00 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний толь гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлсэн.
Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө ... Тэрнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрөв. Энэ бүхэнд би шөнийн 04:00 цагт босож ажилласаар ирсэн юм.
Хүн болгоныг доргиох хэрэгтэй байгаа юм. Чиний маш чухал өнцөг, цэгийг олж онож нэг сайн доргиочихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн билээ.
Ч.Галсан: Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн юм | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.