Манай улс энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ.
Энэ сарын байдлаар ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нэг тонн дизель түлшийг 953 ам.доллараар, А-80 шатахууныг 1003 ам.доллараар, А-92 шатахууныг 1080 ам.доллараар нийлүүлж байна.
Тус компани “Сод Монгол” групптэй хамтран Монголын нисэх онгоцны шатахууны хэрэглээний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай улс “Роснефть”-ээс гадна ОХУ-ын “ТНК-БП”, “Газпром”, “Гунвор” зэрэг зургаан компаниас шатахуунаа импортлодог аж.
ОХУ-аас нэг сая тонн шатахуун импортлоно | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.