![](/uploads/201404/news/thumb/5742b5f70858f4b9f4290433a6a039ef_x3.jpg)
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад зөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, талуудын оролцоо, санал санаачлагуудыг дэмжих чиг үүрэг бүхий орон нутгийн зөвшлийн байгууллага юм.
Уг зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирддаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, хүүхдийн төлөөллөөс бүрдүүлжээ.
Зөвлөл нь улирал тутамд 1 удаа хуралдаж хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцаж шийдвэр гаргах юм.
Үүний дагуу 2013 оны 11 сард шинэчлэгдэн батлагдсан бүрэлдэхүүнтэй Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд боллоо.
Анхдугаар хурлаар уг зөвлөл нь хэрхэн үр дүнтэй ажиллаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх талаар нийслэлийн Засаг дарга гишүүдтэй санал солилцож, зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцжээ.
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 2224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.