Шууд Chart

Баян-Өлгий аймагт усан цахилгаан станц барина

2014-04-24 09:25:35

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачилгаар  Баян-Өлгий аймгийн төвөөс 30 гаруй км зайд Ногоон нуур сумын нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал” хэмээх газар 56 мВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааг Туркийн ZTM корпораци өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм.

ZTM корпорацийн захирал Муслум Гундуз, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.
 
Урьдчилсан тооцоогоор Баян-Өлгий аймгийн Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станц барихад 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд бүх судалгаа хийгдсэний дараа төсөвт өөрчлөлт орж магадгүйг хэлсэн юм.
 
1950-иад оноос Турк Улс усан цахилгаан станц барьж эхэлсэн бөгөөд одоогоор 500 гаруй усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан арвин туршлагатай юм.
 
УИХ-ын дарга, компанийн үйл ажиллагаанд амжилт хүсээд гуравдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа усан цахилгаан станц барих газартай танилцсан байна.
 
Энэ усан цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын баруун бүсийн хамгийн том усан цахилгаан станц болно гээд ажлаа хурдавчлах хэрэгтэйг онцлолоо.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Баян-Өлгий аймагт усан цахилгаан станц барина  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-24 09:51
turgen ekhlekh kheregtei bayan ulgii khujnoo
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-24 09:51
turgen ekhlekh kheregtei bayan ulgii khujnoo

Бидэнтэй нэгдээрэй