Шууд Chart

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ

2020-11-06 11:12:35

Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, ОУХМ Дагвын Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн боллоо.

Нийт долоон сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болж, 45 жүдоч хүч үзлээ.

Энэ удаад “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тодорхой шалтгааны улмаас оролцоогүй бол УАШТий хошой мөнгөн медальт, Универсиад наадмын мөнгөн медальт Баттогтохын Эрхэмбаяр, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2020” тэмцээний аварга ОУХМ Баянмөнхийн Нармандах нар Унгарын “Их дуулга”-д оролцож ирээд тусгаарлагдсан тул Эрдэнэт хотод очиж амжаагүй.

Харин тус тэмцээнд манай -60 кг-ын шилдгүүдээс гадна -73 кг-д амжилттай барилдаж буй залуус жин хасч өрсөлдөн өрсөлдөөнийг сонирхолтой болгожээ. Тэмцээнд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин “WORLD MASTERS” тэмцээний алт, мөнгөн медальт ОУХМ Ганболдын Хэрлэн түрүүлж, Төв Тэмүүлэл клубийн тамирчин Гүнжинлхамын Сод-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Шигшээ барилдаанд Г.Сод-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаагүй бол хүрэл медалийг “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Булганы Батболд, Даваадоржийн Төмөрхүлэг нар хүртсэн байна.

Тэмцээний дүн:

1.Г.Хэрлэн /”Сүлд” спорт хороо/

2.Г.Сод-Эрдэнэ /Төв Тэмүүлэл клуб/

3.Б.Батболд /”Хангарьд” спорт хороо/

3.Д.Төмөрхүлэг /”Хилчин” спорт хороо/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй