Кипр улсын Ардчилсан намаас авлигатай тэмцэх чиглэлээр 11 санал хүргүүлжээ. Тухайлбал:
1. Ерөнхий аудиторын газраас шалгахыг хүссэн бүх баримт бичиг, анхан шатны мэдээлэлд саадгүй нэвтэрч байх.
2. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, хотын даргаар өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг Ерөнхий прокурор, ерөнхий прокурорын туслахын албан тушаалын томилгоонд нийцэхгүй гэсэн албан тушаалын шалгуурыг тогтоох.
3. Засгийн газраас томилдоггүй, парламентаас баталдаг бие даасан авлигатай тэмцэх байгууллагыг байгуулах.
4. Мэргэжилтнүүдийг багтаасан авлигатай тэмцэх тусгай зөвлөх байгууллагыг байгуулах.
5. Жил бүр улс төрчид, хараат бус албан тушаалтнууд, өндөр албан тушаалтнууд, хотын дарга нарын өмч, хөрөнгийг шалгах.
6. УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэх, сайжруулах.
7. Шүгэл үлээгчийн тухай хууль тогтоомжийг нэн даруй сурталчлах.
8. Төрийн өмчит хувьцаат компанийн захиргааны зөвлөлийг шалгах гүйцэтгэх бус гишүүдийг томилох.
9. Сайд нарын Зөвлөлийн Ерөнхийлөгч, сайд нар, тэдний гэр бүлийн холбоотой бүх шийдвэрийг нэн даруй зарлах.
10. Сайд нарын Зөвлөлийн Ерөнхийлөгч, сайд нар, тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой сүүлийн долоон жилийн хугацаанд гаргасан бүх шийдвэрийг нэн даруй зарлах.
11. Төрийн албанд харилцан солилцож ажиллах чадвар бүхий хэлтсүүдийн жагсаалтыг гаргах.
Үүний зэрэгцээ ардчилсан нам нь авлигын эсрэг нэмэлт арга хэмжээний талаарх аливаа үйл ажиллагаа, хэлэлцүүлэгт бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Кипр улсын ерөнхийлөгч Никос Анастасиадисын удирдаж буй Засгийн газар нь улс орныг авлигын шинжтэй болгох, албан байгууллагуудыг үл хүндэтгэх, бие даасан хуулийн байгууллагад дарамт үзүүлэх, тэр ч байтугай сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх зэргээр буруу тал руу өөрчилж байгааг тус намаас тэмдэглэв. Үүний үр дүнд улс орон олон улсын түвшинд нэр хүнд болж, байгууллагуудын үйл ажиллагааг доройтуулж, улсын мөнгийг үр ашиггүй зарцуулж, олон нийтийг төр, улс төрчдийн эсрэг чиглүүлж байна гэжээ.
Эх сурвалж: in-cyprus.philenews.com
Киприйн Ардчилсан намаас авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан 11 санал | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.