Шууд Chart

Зам тээврийн салбарын спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

2020-11-09 10:15:30

Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны зааланд Зам тээврийн салбарын спортын аварга шалгаруулах таван төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Тэмцээн ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, дартс, шатарын төрлүүдэд аваргаа тодруулж байгаа юм.

Энэхүү тэмцээнд Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээвэрийн үндэсний төв” ТӨҮГ, Автотээвэрийн залуучуудын холбоо, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын далайн захиргаа, ИНЕГ, МИАТ, Монголын төмөр замын багууд өрсөлдөж байна.

Тус спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатар оролцож, спорт-олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагналаа.

МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Баттөрийг шагнасан бол Олимпын “Алтан медаль”-иар Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхланг шагналаа.

Сонирхуулахад Автотээврийн салбараас тэр дундаа Төмөр замын “Замчин” спорт хорооноос Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Энхжаргал тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг.

Энэ салбараас ОУХМ Ө.Дүүрэнбаяр /жүдо/, П.Анхцэцэг /Хүндийг өргөлт/ нар ирэх онд олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох боломж өндөр байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зам тээврийн салбарын спортын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна   
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй