![](/uploads/202011/news/thumb/32a0bed0a3651177cb602c100f787356_x3.jpg)
"Байгальд ээлтэй Монгол соёл” аяны хүрээнд Соёлын яамнаас хамтран зохион байгуулж буй "Алтан намар" судалбар зургийн үзэсгэлэнг гурав дахь жилдээ Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх “Б Контемпорари арт галерей”-д зохион байгуулж байна.
Энэ удаагийн судалбар зургийн үзэсгэлэнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа, Г.Дунбүрээ МУЭ-н нэрэмжит зураач Н.Орсоо нарын зэрэг ахмад болон залуу үеийн төлөөлөл зураач Н.Гүнчинсүрэн, С.Мөнхбаатар нарын зэрэг хамтарсан 75 мэргэжлийн уран бүтээлчийн 170 гаруй бүтээл цуглажээ. Үүнээс 70 орчим бүтээл дэлгэгдсэнээс шилдэг гурван судалбар зургийг шалгаруулж С.Базарваань “Цагаан суварга”, Т.Баатарцогтын “Бодончин хавцал”, Г.Сэр-Одын “Улиастайн бороо” зэрэг бүтээл шилдгээр шалгарлаа.
“Алтан намар 2020” судалбар зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нь хүүхэд залууст судалбар зургийн онцлогийг сурталчлан таниулах залуу уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, ахмад үеэсээ суралцах, цаашлаад судалбар зургийг хөгжүүлэх ач холбогдолтой.
Үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ.
“Алтан намар" судалбар зургийн үзэсгэлэн гарчээ | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.