Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2020-11-11 06:20:01

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 10. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 26. Лхагва гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй  
Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн   
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй