![](/uploads/202011/news/thumb/e441392b7f0dbc16a55b88467c3c385a_x3.jpg)
Гар утасгүй ч гаанг хувцаслаж, гадаа тоглож, гаражин дээгүүр гүйлдэж, кассетан дээр дуу хуулж, өөр байрны атамануудтай реп бүжгээр халз тулалдаж явсан...
Тийм ээ, энэ бол 2000-аад оныхон. Ширхгийн чавга идэж, шивээстэй бохь зажилж, тавын гаа хүлхэж, арвын чихрээр тансагладаг байснаа одоо ч дурсах дуртай та нартаа “Crocus event hall”-ын хамт олон хамгийн саак үдшийг зориулах гэж байна.
“Амьдрал өөрөө саак” хэмээн тунхаглаж явсан “Ice top”, хэнд ч юм зориулан “Чамгүйгээр”-ээ дуулсан “Digital”, “Зүүдний дагина”-аараа бүсгүйчүүдийг уяртал дуулдаг “Freezone”-ийн Төрөө, урлагийн тайзыг “Хайрын бүжиг”-ийн талбай болгон хувиргадаг “Guys”-ын Ууганаа, “Чи хуурамч”, “Цаг нь болоогүй хайр” зэрэг дуунуудаараа цагтаа байлдан дагуулж явсан “Сүнс”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” хэмээх уянгын дууны эзэд болох “Салхи” хамтлагийнхантай хамтдаа дуулж, реп, хип хоп, диско бүжгийн аянд доргиж, бүр халуурвал өөр хоорондоо battle-даж ч болох хамгийн гоё үзэш энэ сарын 13-нд буюу ирэх баасан гарагт болно.
Хамгийн гоё үдэш энэ сарын 13-нд болно | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.