![](/uploads/201307/news/thumb/6d3632ccecf0d7044baea333c2f456ed_x3.jpg)
Баяр наадмын эхний өдөр 182 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ тоо нь жирийн өдрүүдээс хэд дахин давсан үзүүлэлт болсон бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар зодоон хийх зэрэг ноцтой зөрчлүүд олноор илэрсэн аж.
Цагдаагийн байгууллага баяр наадмын өдрүүдэд аль болох иргэдийг эрүүлжүүлэхгүй байх бодлого барьсан бөгөөд биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон, ахуйн хүрээнд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж агсам тавьж бусдад хүндрэл учруулсан иргэдийг эрүүлжүүлсэн байна.
Мөн энэ үеэр хоёр хоногт дунджаар 25-30 зам тээврийн осол бүртгэгдснээс гэмт хэргийн шинжтэй 12 осол гарчээ.
Баярын үеэр эрүүлжүүлэгдэх хүний тоо эрс олширчээ | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.