Шууд Chart

Ажлын хэсгийнхэн мах боловсруулах, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2020-11-10 16:35:36

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор “Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. 

Уг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд Улаанбаатар хот орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг “Ихэр шарангад” ХХК, “Цан сэн тиан ий” ХХК, “Сайла фүүд Монголиа” ХХК, “Дун юань ХАА” ХХК, “Мах импекс” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцлоо. 


Ажлын хэсгийнхэн мах боловсруулах, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй