Шууд Chart

Цагаан зээрийн байгальд ээлтэй есөн нөлөө

2020-11-11 12:22:55

Цагаан зээр нь тал хээрийн бэлчээрт “менежер”-ийн үүрэг гүйцэтгэдэг.

1. Зээрийн сүрэг бэлчээрлэн явахдаа өвсний уганд үүрлэсэн хорхой, шавьж, авгалдайг гишгэж устган тэдний тоо толгойг тэнцвэржүүлж, бэлчээрийг эрүүлжүүлдэг.

2. Ургамлын үрийг биедээ наалдуулан тарааж, газрыг хөлөөрөө гишгэн хонхойлон үрийг суулгаж, салхинд хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг.

3. Өвөл, хаврын улиралд хагд өвс идэж, нарны гэрэл тусах боломжийг сайжруулан, ургамал ургах таатай орчныг бий болгодог.

4. Зээрийн сүрэг нүүдэллэхдээ өвсний шүүдрийг газарт буулган, тал хээрийн эко системийг 50 мм хүртэл хур тунадсаар усалдаг.

7. Зөн совингоороо байгаль, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэж бусад амьтдад дамжуулдаг “цаг уурч” юм.

8. Мөн шаргачин нь хүний өөрийн хэмээн ялгахгүйгээр тааралдсан янзагыг хөхүүлдэг аж.

9. Нүүдэллэхдээ ургамлын үндэс, ишийг хугалж гэмтээдэггүй.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба


Цагаан зээрийн байгальд ээлтэй есөн нөлөө  
Үзсэн: 4625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй