![](/uploads/202011/news/thumb/9a91654e498455da22752668205d7730_x3.jpg)
Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа.
Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдахгүй байгаа билээ.
Тэгвэл озэки Асанояама зүүнийг манлайлж байсан ч хоёр дахь өдөр гэмтэл авч, цааш барилдах боломжгүй болсон юм.
Өчигдрийн барилдаанд озэки Шодай, озэки Такакэйшо нар учраа бөхөө давж, хоёулаа гурван даваатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн шинэ комүсүби Тэрүнофүжи Б.Ган-Эрдэнэ маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Оношог, Хошорюү С.Бямбасүрэн Энхог давж гурав дахь даваагаа хүртэв.
Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножо А.Ичинноров нар гурван унаатай боллоо.
Тэрүнофүжи Б.Ган-Эрдэнэ, Хошорюү С.Бямбасүрэн нар гурав дахь даваагаа хүртэв | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.