Шууд Chart

МҮОХ-ноос зөвлөмж гаргалаа

2020-11-13 09:41:42

Монгол Улсад “КОВИД-19” цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Монголын үндэсний олимпын хороо нь энэхүү хөл хорионы хугацаанд биеийн тамир, спортын салбарынхан, нийт тамирчид, дасгалжуулагч нарт хандан УОК-ийн гаргасан албан шийдвэрийг ягштал биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, олон нийтийн газар очихгүй, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн УОК-ийн цаашдын шийдвэрийг хүлээн, энэ сард зохиохоор төлөвлөсөн хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, уулзалт, тэмцээн уралдааныг зохион байгуулах эсэхээ жич мэдэгдэх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ноос зөвлөмж гаргалаа   
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй