МАХН- ын Гүйцэтгэх товчооны хуралдаан болж, зургаан сайдаа татах шийдвэр гаргасан талаар мэдээлэл тархаад байгаа юм. Ийм мэдээлэл гарах болсныг нь Н.Энхбаярыг зургаа болон долдугаар сард суллана гэсэн “далд” амлалтуудаа биелүүлээгүйтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Экс Ерөнхийлөгчийг суллах тухай яриа газар аваад байсан ба хэвлэлүүд ч АН- аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай нууцхан тохиролцоо хийсэн, уг тохиролцоогоор одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж МАН-ын саналыг хуваах зүйл хийсэн тохиолдолд Н.Энхбаярыг суллах байсан гэх, тиймээс ч МАХН-ын зүгээс МАН-ын саналыг хуваахын тулд Н.Удвалыг нэр дэвшүүлсэн зэргээр бичиж байлаа. Олны тааврыг батлах мэт Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр Н.Энхбаярын харуул хамгаалалт буусан гэнэ. Түүнчлэн МАХН-ын даргын бие муу байгаа тул гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэж мэдэгдээд байгаа. Н.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд гаргасан хүсэлтдээ “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар түүнд хариу ирүүлээгүй нь Ц.Элбэгдорж шийдвэрийг харзнах мэт байв. Хаврын чуулганаар амжиж хэлэлцэгдэж чадаагүй Өршөөлийн хуулийн сургийг гарав уу үгүй юу хүмүүс Н.Энхбаярт зориулагдсан хууль гэж шуугиж байсан ч энэ хууль намар болтол хойшлогдсон юм. Иймд одоогийн Ерөнхийлөгчийн уучлал бол түүнийг хамгийн хурдан эрх чөлөөтэй болгох шийдвэр. Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх бүрэн эрхтэй байдаг. Юутай ч Одоогийн Ерөнхийлөгчийг хэлсэн амандаа хүрээгүй тул МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Засгийн газраас зургаан сайд, УИХ-ын дэд даргаа татсан тухай мэдээлэл худлаа болохыг МАХН- ын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
МАХН Засгийн газраас зургаан сайдаа татна гэв үү? | ||
Үзсэн: 2231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.