Шууд Chart

Бүх нийтийн тээврийн хэрэгсэл ажлын цагуудад тогтоосон чиглэлийн дагуу зорчино

2020-11-13 10:12:48

Монгол Улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Орхон аймгийн төрийн байгууллагууд болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, 33 дугаар зүйлийн 33.3 -т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Гамшгаас хамгаалах албад, сумдын Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад, холбогдох удирдамжийн дагуу хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байна.

Бэлэн байдал тогтоосон хугацаанд Орхон аймгийн хэмжээнд хот хооронд болон орон нутгийн  зорчигч тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн үйл ажиллагааг өглөө 07.00 цагаас 09.00 цаг, орой 17.00 цагаас 20.00 цаг хүртэл тогтоосон чиглэлийн дагуу  явуулах зохицуулалт хийж, хяналтын цэгүүдийг гарган  ажиллана.

Төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан хавсралтаар баталснаас гадна Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар,  Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмнэлэг сувиллын цогцолборын бэлэн байдлыг хангаж ажиллуулах, бусад байгууллагууд, хуулийн этгээд байгууллага дээрээ зохицуулалт хийж, зайлшгүй шаардлагатай албан тушаалтнуудаас бусад албан хаагчдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллуулахгүйгээр цалин хөлсийг тооцож олгохыг зөвшөөрсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх нийтийн тээврийн хэрэгсэл ажлын цагуудад тогтоосон чиглэлийн дагуу зорчино  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй