Шууд Chart

Үндэсний бөхийн барилдаанууд цуцлагдлаа

2020-11-13 11:15:44

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, энэ сарын 12-17-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих буюу хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан учраас үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав.

Тодруулбал, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан, улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан ирэх даваа гарагт “Буянт-Ухаа"спортын ордонд болох байсныг цуцаллаа.  

Мөн маргааш нь товлогдоод байсан Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатгахаар шийдвэрлээд байсан юм.

Түүнчлэн Бөхийн өргөөнд болох байсан МҮБХ-ны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний бөхийн барилдаанууд цуцлагдлаа   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй