![](/uploads/202011/news/thumb/63297e3fe7ba1ff52f9a0b3391b9a290_x3.jpg)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Хамгийн олон дэмжигчтэй бөхчүүдийн нэг түүнд фэйнүүд нь сошиалаар төрөл бүрээр мэндчилгээ дэвшүүлсээр байна.
Энэ дамшрамд түүний амжилтыг уншигч танаа эргэн сануулах үүднээс дараах байдлаар хүргэе.
2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол
2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж хурц чимэг
2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
2011 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол тус тус хүртсэн.
2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн
Мөн онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн
2016 оны гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаанд түрүүлсэн
2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн
2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан
2017 онд Улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихоор 9 даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн
2018 онд Улсын их баяр наадамд 6 давж "Үлэмж дэлгэрэх" чимэг хүртсэн.
2019 онд Улсын их баяр наадамд 7 давж шөвгийн дөрөвт үлдэн "Саруул сайжрах" чимэг хүртсэн.
Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.