
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод буй. Хүнсний үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, шатахуун хангамж, эрчим хүч, дулаан хангамж...зэрэг тодорхой тооны чиглэлээс бусад салбарынхан энэхүү хөл хорионы дэглэмд хамаарахгүй юм.
Улс орон даяар хэрэгжүүлж буй онцгой нөхцөл байдалд ажиллаж буй Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Нийслэлийн Засан даргын Тамгын газраас онцгойлон анхаарч байна.
Тэр дундаа ард иргэдтэй нүүр тулан ажилладаг борлуулагчдад маск, гар ариутгагч, бээлий зэрэг халдвар хамгааллын хэрэгслээр хангасан байна.
Сайжруулсан түлш борлуулагчдад халдвар, хамгааллын хэрэгсэл олгов | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.