Шууд Chart

Нийтийн тээвэрт 10-12 хүн сууж зорчихоор зохион байгуулав

2020-11-15 08:26:22

Улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үүрэг болгосны дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын зайг бариулах тусгай тэмдэглэгээг автобусны суудлууд дээр тавилаа. Нэг автобусанд 10-12 хүн л сууж зорчих бөгөөд хүн хоорондын зайг барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавин ажиллах юм.

Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийн сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хооорондын зайг ойртуулж буй бөгөөд нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Б.Эрдэнэболд хэллээ.


Нийтийн тээвэрт 10-12 хүн сууж зорчихоор зохион байгуулав  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй