Шууд Chart

Г.Эрхэмбаяр "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны мялаалга хүртлээ

2013-07-15 10:31:27

Үндэсний их баяр наадмаар түрүүлж, аварга цолны болзол хангасан Г.Эрхэмбаярт шагналын хур буулаа.

Уяачдын баярын үеэр аваргын шинэхэн цолыг  мялааж "Монде" ХХК-ийн зүгээс "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм. Улсын арслан цол хүртэхэд нь Сэлэнгэ аймгийнхан хоёр өрөө байраар шагнаж байсан гэлцдэг Г. Эрхэмбаяр аварга өдгөө хэн хүний хүсээд олддоггүй эд хөрөнгийг уран барилдаан, хурд хүчний гайхамшгаараа өөртөө бүтээж чадлаа.
 
Мөн энэ жилийн баяр наадамд  найм даван үзүүрлэж, гарьд цолын болзол хангасан Б.Гончигдамба "Lexus-570" жип автомашин, хоёр өрөө байрны мялаалга хүртсэн юм.
 
МCS групп гарьдад "Эрийн хийморь" шагналаа гардуулж, 960 сорьцтой, 30 граммын жинтэй цэвэр алтан чонын шагай бэлэглэснээр эрийн гурван наадмынхаа алдартныг эрхэмлэн дээдэлдэг монгол түмний уудам сэтгэлийн бахархалыг төрүүлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Эрхэмбаяр "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны мялаалга хүртлээ  
Үзсэн: 2979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-07-15 20:36
Баяр хүргэе. Гэхдээ 2 удаа түрүүлсэн гэнүү? Андуураад байгаа юм бишүү. Эрхэмбаяр үзүүрлэж С.Мөнхбат аварга түрүүлж байсан байхаа. Начингаас Арслан, Харцагаас Аварга болж байсан шиг санах юм. Та бүхэн мэдээлэл оруулж байгаа бол зөв мэдээлэл оруулбал яасан юм бэ?
202.21.114.xxx [202.21.114.xxx] 2013-07-15 13:52
amjilt

Бидэнтэй нэгдээрэй