Шууд Chart

95.000 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна

2020-11-15 15:03:46

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95.000 тонн байгаа юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна.


95.000 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй