![](/uploads/201404/news/thumb/23dda3a72ab08727f8a635f042478b9f_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Төрийн баялгийн сангийн институтаас энэ сарын 22-23-ны өдрүүдэд Хонгконгт зохион байгуулсан “Институтын сангийн чуулга уулзалт, Ази тив 2014” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Р.Амаржаргал гишүүн уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд хэлэлцүүлэгт оролцож, чуулга уулзалтын хаалтыг үгийг хэллээ. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Хөрөнгө оруулалтын сангийн болон Үнэт цаасны хууль зэрэг чухал эрх зүйн баримт бичгүүдийг Улсын Их Хурлаас батласан тухай мэдээлж, чуулга уулзалтад оролцсон дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалав.
Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриаллаа | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.