АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ЭЗНЗ)-ийн энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаар ЭЗНЗ-ийн салбар байгууллагуудын сонгууль болов. Манай улс Хүн ам, хөгжлийн комисс, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын сонгуульд нэрээ дэвшүүлж ажилласан бөгөөд ЭЗНЗ-ийн 54 гишүүн улс санал нэгтэй дэмжиж, Монгол Улсыг дээрх хоёр комиссын гишүүнээр сонголоо.
Гишүүн орноор сонгогдсоноор эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг хөгжүүлэх, боловсролыг дэмжих зэрэг хүн ам, нийгмийн хөгжлийн чиглэлээр Монгол Улс НҮБ-ын хүрээнд санаачилдаг тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг урагшлуулах төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, идэвхтэй оролцоогоо эрчимжүүлэн нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс гишүүнээр сонгогдов | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.