Шууд Chart

Т.Бах: Хонгилын үзүүрт асах гэрэл нь олимпын галт бамбар байх болно

2020-11-17 09:12:43

Японд ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токио хотын Шинжюкү дүүрэгт орших Олимпын музейд зочилж, 2013 онд Токио хот олимпын эрх авхад их хүчин зүтгэл гаргасан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд Олимпын одон гардууллаа.

Энэхүү олимпын одон нь 1974 оноос эхлэн олимпын хөдөлгөөнд онцгой гавьяа байгуулсан хүнд олгодог шагнал бөгөөд Ш.Абэ энэ шагналыг хүртсэн 63 дахь япон хүн болжээ.

Энэ үеэр Японд айлчилж буй ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Бид тамирчдыг аюул осолгүй олимпын наадамд оролцуулахын тулд олон арга хэмжээ авах болно. Одоо хүн төрөлхтөн цар тахлын улмаас хонгилд орсон мэт байгаа ч хонгилын үзүүрт харагдах гэрэл нь олимпын бамбар байх болно. Токиогийн олимп амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Коронавирусний эсрэг вакцин гарсан тохиолдолд ОУОХ-ноос аль болох олон тамирчинд хүргэх ажлыг хийх болно” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Бах: Хонгилын үзүүрт асах гэрэл нь олимпын галт бамбар байх болно  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй