![](/uploads/202011/news/thumb/eca73fd16228a794d344ce716e85f51c_x3.jpg)
Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрсөн уг башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдаагүй юм.
Башёгийн ес дэх өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тобизарүтай тааран барилдаж, анхны ялагдлаа хүлээлээ. Ингэснээр тэрбээр найман даваа, нэг унаатай болов.
Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр комүсүби Такаяасүтай учраа таарсан ч ялагдал хүлээж, долоон даваа хоёр унаатай боллоо. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил Котоэког давж, зургаан даваа, гурван унаа явна.
Харин Ичиножо А.Ичинноров Кэйсэйд, Хошорюү С.Бямбасүрэн Котонавакад, Кирибаяама Б.Лхагвасүрэн Оношод тус тус өвдөг шороодов.
Кирибаяама Лхагвасүрэнгийн хувьд нэг даваа, найман унаатай болсон бол Ичиножо А6Ичинноров хоёр даваа, долоон унаатай, Хошорюү С.Бямбасүрэн таван даваа, дөрвөн унаатай боллоо.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, хоёр унаатай боллоо | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.